Ус тусгаарлагч полиуреа

Ус тусгаарлагч полиуреа гэж юу вэ? 

Полиуреа ус тусгаарлагч будаг нь хамгийн орчин үеийн ус болон уур тусгаарлагч мөн үндсэн хийцийг гадны нөлөөнөөс хамгаалдаг шилдэг бүтээгдэхүүн юм. 

Изоцианат нь  амин хольцтой урвалд орох замаар бий болсон бүтээгдэхүүн бол энэхүү поли-уреа ус тусгаарлагч юм. Полиуреа бодисыг тусгай тоног төхөөрөмжөөр тодорхой хэмд халааж өндөр даралтаар шүрших аргаар хийж гүйцэтгэнэ. Тус бодисууд нь маш хурдан хугацаанд урвалд орж бэхжиж хатна. Бетон, мод, төмөр гэх мэт ямар ч гадаргуунд барьцалдаж наалдах ба бодис хэдхэн секундын хугацаанд урвалд орж мөн 2-3 минутын дараа бүрэн бэхжиж эцсийн төлөвт шилжинэ. 

Бусад бодистой харьцуулахад эдэлгээний хувьд бат бөх мөн маш олон давуу талтай. Үүнд:

  • Зэврэлтээс хамгаална
  • Үрэлтэд тэсвэртэй, элэгдлээс хамгаална
  • Дээд зэргээр ус тусгаарлана
  • Химийн бодист тэсвэртэй
  • Хүний бие болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй
  • Барилгын бүтцэд сөрөг нөлөөгүй
  • Ажлын гүйцэтгэл хурдан
  • Босоо болон хэвтээ ямар ч гадаргуунд хийх боломжтой
  • Цэвэр полиуреа нарны хэт ягаан туяаны хамгаалалттай.

Бусад ус тусгаарлагчтай харьцуулахад

Ус тусгаарлагч полиуреаг доорх салбаруудад ашиглана.

Ус тусгаарлагч полиуреаг хийхэд технологийн дагуу хийх маш чухал. Ингэснээр бүтээгдэхүүний насжилт, эдэлгээ, ус тусгаарлах чанар зэрэг нь сайжирна. Гадна орчинд хийх тохиолдолд цэвэр болон гибрид полиуреанаас хамаарч нарны хэт ягаан туяаны хамгаалалт, өнгөн давхарга (top coat) зайлшгүй хийх шаардлагатай. Харин суурь болон дотор талд ус тусгаарлагчийн зорилгоор мөн автомашины шал зэрэг өнгөн давхарга хийх зайлшгүй шаардлагагүй юм. 

Хийх гадаргуу хуурай, тоос шороогүй байх ёстой.